“Соргог баян далай” ХХК нь 2015 оноос барилга угсралт , хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж өнөөг хүртэл Монгол улсын эдийн засаг, барилга бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, их бүтээн байгуулалтын салбарт амжилттай ажиллаж байна .
Бид захиргаа хүний нөөц , санхүү , маркетинг борлуулалт, инженер техникийн алба бүхий бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.
Компанийн амжилтын гол эх үндэс нь ажилчдын мэдлэг боловсрол , мэргэжлийн ур чадвар , ажлын туршлага , хувь хүний хандлагаас шууд хамаардаг. Тиймдээ ч ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг системтэй дээшлүүлэх тал дээр анхаарч гадаад дотоодын сургалтанд байнга хамруулан ур чадварыг тогтмол нэмэгдүүлж байхыг зорьдог.
Бид хүний эрхийг дээдэлж ажилтнуудынхаа эрхийг зөрчихгүй байх талаар анхаарч , ажилтан тус бүрийн ар гэр , ахуй амьдралыг нэн тэргүүнд тавьснаар тухайн ажилтан ажлын байран дээр сонор сэрэмжтэй , ажлын бүтээмжтэй сэргэлэн цовоо ажиллах нөхцөлийг хангаж өгдөг.
ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ,АРХИТЕКТУРЫН УХААЛАГ ШИЙДЭЛ,ЧАНАР СТАНДАРТЫГ ХОСЛУУЛАН ҮЕ ДАМЖИН ҮНЭ ЦЭНЭЭ ХАДГАЛАХ АМЬДРАЛЫН ОРЧНЫГ БҮТЭЭНЭ.
ИХ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТОДОРХОЙЛСОН АМЬДРАХ ОРЧНЫ ШИНЭ СОЁЛЫН МАНЛАЙЛАЛЧ БАЙХ
ЧАНАРТАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ,ИТГЭЛТЭЙ ИРЭЭДҮЙ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ.